Өчигдөр /2020.05.27/ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Ялалтын баярын 75 жилийн ойн парадыг ирэх 6-р сарын 24-нд хийх болсныг мэдэгдэв. “Бид эл парадыг Москва, Ленинградыг хамгаалж, Сталинградын төлөө цусаа урсгаж, Европын чөлөөлж, Берлинг эзэлж ялалтаа байгуулсан манай дайчид 1945 онд Улаан талбайд жагссан тэр өдөр хийнэ” гэж тэрбээр хэлжээ Жил бүрийн 5-р сарын 9-нд болдог цэргийн парад цар тахлын улмаас энэ жил хойшлогдсон юм. Харин дайнд үрэгдсэн хүмүүсийн дурсгалын хүндэтгэн жагсдаг “Үхэшгүй хороо” ард иргэдийн жагсаалыг 7-р сард зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. Мөн Путин “парад зохион байгуулах үеийн аюулгүй байдлын хамгийн хатуу чанга шаардлагыг хангахыг” үүрэг болгосон байна.