Монголбанкнаас 2020 он гарснаас хойш зах зээлд 944.2 сая ам.доллар нийлүүлжээ. Энэ сард гэхэд 167 сая ам.долларын интервенц хийгээд байна. Их хэмжээний интервенц хийж буй нь “Ковид-19”-ийн тархалтаас шалтгаалан “ногоон”-ы ханш өсөх хүлээлт бий болсонтой холбоотой. Төвбанкнаас зарласан дундаж ханшаар өчигдөр ам.доллар 2784.78 төгрөгтэй тэнцэв. Ам.долларын ханш энэ он гарснаас хойш 50 орчим төгрөгөөр чангарчээ. Монголбанкнаас интервенц хийсэн нь ам.долларын ханшийн өсөлтийг тогтворжуулах арга хэмжээ юм. “Ковид-19”-ийн тархалтаас шалтгаалан олон улсын зах зээлд ам.долларын ханш чангарч, бусад валютынх суларч байна.