Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн ‘’Эдийн засгийн хөгжил’’-тэй дүүрэг зорилтын хүрээнд дүүргийн Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төв ОНӨААТҮГ-аас гэр хороолол дундах шороон замыг хусч, тэгшлэх ажлыг энэ сарын 16-ны өдрөөс эхлүүлсэн.
Тэгвэл өнгөрсөн хугацаанд дүүргийн Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төв ОНӨААТҮГазар нь дүүргийн 2, 24 дүгээр хорооны гэр хороолол дундахзам засварын ажлыг хийж гүйцэтгээд байна. Тодруулбал, 2 дугаар хорооны 1а, 1б хэсэг 3, 4-р гудамж, хорооны төв болон 5-р хэсгийн 5-р гудамжны нийт4.230м.кв зам талбайг хусч тэгшиллээ. Түүнчлэн24 дүгээр хорооны Жаргалантын 1, 2, 3, 4, 5 дугаар хэсэг, Жаргалантын 10-р гудамж мөн Овоотын 7,8 дугаар хэсгийн нийт 3.720 м.кв талбайн зам засварын ажлыг хийж гүйцэтгээд байна.
Ингэснээр дүүргийн хэмжээнд өнөөдрийн байдлаар иргэдийн ая тухтай, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд нийт 7.950 м.кв талбайн явган хүний болон авто машины замыг хусч, тэгшлэсэн байна.