Нийслэлийн Засаг даргын 2020 оны хоёрдугаар сарын 19-ны А/216 тоот захирамжаар Чингэлтэй дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт орших “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсоох болсон. Тодруулбал, мэргэжлийн хяналтын байгууллага тус худалдааны төвийн барилгыг ашиглалтын шаардлага хангахгүй гэж дүгнэсэн юм. Уг захирамжийн дагуу “Урт цагаан” худалдааны төвийг нийслэлийн Цагдаагийн удирдах газрын ажилтнууд энэ сарын 24-нд битүүмжлэв. Гэвч тус худалдааны төвийн түрээслэгчид битүүмжлэхийг эсэргүүцэн өчигдөр жагслаа. “Урт цагаан”-ыг түрээслэн, амьжиргаагаа залгуулдаг 400 гаруй иргэн бий аж.
Бэлтгэсэн: Б.Нандин