Шинэ төрлийн коронавирусийн голомт болсон Хубэй мужид Ням гаргагаас /2020.02.16/ эхлэн хатуу хөл хорио тогтоож байгаагаа тус мужийн эрх баригчид мэдэгджээ. “Шинэ төрлийн коронавирусийн халдварын тархалттай тэмцэх арга хэмжээгээ чангатгах зорилгоор замын хөдөлгөөниг хатуу хязгаарлаж, халдвар цаашид тархахаас урьдчилан сэргийлэх үүднээс хөдөөгийн оршин суугчдын шилжилт хөдөлөгөөнийг хяналтдаа бүрэн авах шийдвэр гаргалаа гэж” гэж мужийн засаг захигааны цахим хуудсанд нийтэлсэн байна. Мужийн төв Ухань хот болон түүний ойр орчмын 200 орчим суурин газрын нийт 24 сая хүнд уг дэглэм үйлчлэх аж. Шинэ дэглэмд хамрагдсан бүх тосгон суурингууд зөвхөн ганц гарцаар иргэдийг оруулж, гаргаж байхаар болжээ. Ингэхдээ гаднаас хүн нэвтрүүлэхгүй ба өрх бүрээс зөвхөн нэг хүнийг гурван өдөр тутамд нэг удаа суурингаас гарч, зайлшгүй шаардлагатай хүнс, ахуйн бараа худалдаж авахыг нь зөвшөөрсөн байна. Том хотын хороолол, хотхонуудад мөн ийм журам хэрэгжих гэнэ. Хөл хорионы хатуу дэглэм хэр удаан үргэлжлэхийг заагаагүй байна.