Умард Македонийн парламент олонхын саналаар НАТО-д элсэх тухай хэлэлцээрийг Мягмар гарагт /2020.02.11/ болсон хуралдаанаараа соёрхон батлав. Энэ өдөр Хойд Атлантын Холбооны парламентын чуулганы төлөөлөгчид Скопье хотод хүрэлцэн иржээ. Эхлээд тус улсын парламентын гадаад бодлогын хорооны гишүүд НАТО-гийн гишүүнчлэлийн гэрээг батлах тухай хуулийн төслийг санал нэгтэйгээр дэмжсэний дараа эцсийн хэлэлцүүлэгт хийхээр нэгдсэн хуралдаанаар оруулсан аж. 120 суудалтай парламентын 114 гишүүн уг хуулийг дэмжсэн байна. Умард Македони улс НАТО-гийн бүрэн эрхт гишүүн болоход эцсийн шат буюу Испанийн парламентын зөвшөөрөл л үлдээд байгаа юм байна.