Шинэ коронавирусын эсрэг анхны вакцин жил хагасын дотор гаргаж авч магадгүй гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Тедрос Адхан Гебрейсьюс өчигдөр /2020.02.11/ мэдэгджээ. "Вакцин болон эм бэлдмэлийг боловсруулах нь судалгааны хөтөлбөрийн нэг чухал хэсэг мөн боловч энэ нь цаг хугацаа шаардагдах болно. Гэсэн хэдий ч бид огт хамгаалалтгүй биш. Өнөө үед халдвараас урьдчилан сэргийлэх боломжтой олон үндсэн арга хэмжээ байгаа. Тухайлбал анхны вакцин 18 сарын дараа бэлэн болно. Тиймээс вирустэй тэмцэхэд боломжтой арга хэрэгслийг ашиглах хэрэгтэй гэж тэрбээр хэлсэн байна. Ухань хотод үл мэдэгдэх уушгины хатгалгааны дэгдэлт гарсан талаар Хятадын эрх баригчид Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагад 2019 оны 12-р сарын 31-нд мэдэгдсэн билээ. Албан ёсны мэдээллээр бол одоогийн байдлаар Хятадад 42638 хүн халдвар авч, 3996 хүн бүрэн эдгэж, 1016 хүн нас бараад байна.