Японы Канагава мужийн Иокогама боомтод хөл хорионд орсон “Diamond Princess” аяллын хөлөг онгоцон дох зорчигчдоос өөр 6 хүнээс шинэ төрлийн коронавирусний халдвар илэрч, нийт халдвар авсан хүний тоо 70 хүрчээ. Энэ талаар Японы Эрүүл мэнд яам мэдээлснийг NHK суваг уламжлав. Уг хөлөг онгоцонд 50 гаруй орны 3700 хүн зорчиж явснаас халуурах гэх мэт шинж тэмдэг 336 хүнээс илэрсэн байна. 1-р сарын 20-нд хөлөг онгоц Иокогамагаас гарч Кагошима-Хонконг-Окинава чиглэлийн дагуу явж, 2-р сарын 3-ны даваа гарагт Иокогама боомтод эргэж ирэх ёстой байв. 1-р сарын 25-ны өдөр Хонконгт тус хөлөг онгоцноос 80 настай хятад хүн буусан бөгөөд шинэ төрлийн коронавирусийн халдвартай гэдэг нь Хонконгт буусны дараа мэдэгдсэн байна. NHK сувгийн мэдээлж буйгаар Японд тус вирусийн халдвар илэрсэн 96 тохиолдлоос 70 нь “Diamond Princess” хөлөг онгоцноос гарчээ. Хөлөг онгоц энэ сарын 19 хүртэл хорионд байх юм байна.Хятадад шинэ төрлийн коронавирусний халдварын улмаас нас барсан хүний тоо өнөөдөр өглөөний байдлаар 900 хүрснээр 2002-2003 онд дэгдсэн амьсгалын замын цочмог халтай хам шинжийн /SARS/ улмаас нас барсан хүний тоог давжээ. Тухайн үед уг халдварын улмаас дэлхий даяар 774 хүн нас баржээ. Халвар илэрсэн нийт хүний тоо дэлхий даяар 37 мянгад хүрээд байна.