Коронавирусийн халдварт өвчин гарсантай холбогдуулан гадаадын зарим улс орны хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас товч танилцууллаа.
АВСТРАЛИ
Хятадад сүүлийн 14 хоног зорчсон гадаадын бүх иргэдийг нэвтрүүлэхгүй.
2020 оны хоёрдугаар сарын 9-нөөс 3 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл “Qantas Airways” Бээжин, Шанхай чиглэлийн нислэгүүдээ зогсоож, харин Хонг Конг руу хэвийн үргэлжлүүлнэ.
ВЬЕТНАМ
2020 оны нэгдүгээр сарын 31-ний өдрөөс БНХАУ-ын болон тус улсад сүүлийн 14 хоногт зорчсон гадаадын иргэдэд виз олгохыг зогсоосон.
СИНГАПУР
БНХАУ-д сүүлийн 14 хоногт зорчсон бусад орны иргэдийг хилээр болон транзитаар нэвтрүүлэхгүй.
ЯПОН
2020 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс БНХАУ-ын Хубэй мужийн иргэн, тус мужид сүүлийн 14 хоногт зорчсон гадаадын бүх иргэнийг нэвтрүүлэхгүй.
ХОНГ КОНГ
БНХАУ-ын Хубэй мужид сүүлийн 14 хоногт зорчсон гадаадын иргэдийг нэвтрүүлэхгүй.