Коронавирусийн халдвар дэгдэх үед БНХАУ-ын Засгийн газар Ухань хотод 10 хоногийн дотор 1000 ортой шинэ эмнэлэг байгуулна хэмээн зарлаж байсан билээ. Тэгвэл өнөөдөр тус эмнэлэг бүрэн ашиглалтад орж, өвчтөнүүдээ хүлээн авч эхэллээ. Эмнэлгийг 24 цагийн турш, их хэмжээний хүн хүч, техник ашиглан барьж ийнхүү түргэн хугацаанд байгуулсан юм байна.
"Хуошеншан" хэмээх тус эмнэлэг нь коронавирусийн халдварын тархалттай тэмцэх зорилгоор байгуулж буй хоёр эмнэлгийн нэг бөгөөд “Лэйшеншань” нэртэй хоёр дахь эмнэлгийн барилгын ажил лхагва гарагт дуусах юм байна.
Хятадад өнөө өглөөний байдлаар коравирусийн 17,205 тохиолдол бүртгэгдэж, уг өвчний улмаас 361 хүн нас бараад байна. Мөн Филиппинд коронавирусийн халдварын улмаас нас барсан тохиолдол өнгөрсөн ням гарагт бүртгэгдсэн бөгөөд БНХАУ-аас өөр улсад уг вирусийн улмаас нас барсан анхны тохиолдол болжээ.