ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин Хятадад тархаад байгаа шинэ төрлийн коронавирусын дэгдэлтээс урьдчилан сэргийлэх үүднээс Алс Дорнод дахь хилээ хаах тухай тушаалд гарын үсэг зуржээ. Тэрбээр энэ тухайгаа өнөөдөр сайд нарын танхимын хурлыг нээх үеэрээ мэдэгджээ. “Өнөөдөр зохих тушаалыг гаргасан бөгөөд гүйцэтгэл ажил эхэлсэн. Алс Дорнодын бүсийн хилийг хаахтай холбогдох арга хэмжээ болон засгийн газраас авч хэрэгжүүлж бусад ажлуудын талаар бид албан ёсоор мэдээлэх болно” гэж Ерөнхий сайдын үгийг TASS агентлаг уламжлав. Түүнчлэн Мишустин Шадар сайд Татьяна Голиковад хүн амд коронавирус тархахаас урьдчилан сэргийлэх талаар өдөр бүр мэдээлж байхыг үүрэгдэв