Коронавирусийн халдварт өвчний голомт болсон Ухань хотод Хятадын Засгийн газар шинэ эмнэлгийг 10 хоногийн дотор барихаар төлөвлөөд буй.
Одоо барилгын компаниуд эмнэлгүүдийг хугацаанд нь ашиглалтад оруулахаар 24 цагийн турш тасралтгүй ажиллаж байна.
Хоёрдугаар сарын 3-нд нээгдэх тус эмнэлэг нь 1,000 хүний ортой байх аж. Хоёр дахь эмнэлэг болох Лэйшеншань нь хоёрдугаар сарын 5-нд нээгдэх бөгөөд 1,300 ортой байх гэнэ.
Синхуа агентлаг нь өчигдрөөс эхлэн хоёр эмнэлгийн бүтээн байгуулалтын ажлыг онлайнаар шууд дамжуулж эхэлжээ.