Казахстаны Засгийн газар коронавирусийн халдварыг тархахаас сэргийлэн урьдчилан сэргийлэх нэмэлт арга хэмжээ авахаар шийдсэн тухай “KTK” суваг мэдээлэв. Тус шийвдэрийн дагуу энэ сарын 29-өөс эхлэн Казахстан ба БНХАУ хоорондын автобусны тээврийг түр зогсоож байна. Хоёрдугаар сарын 1-ээс Казахстан ба БНХАУ хоорондын зорчигч тээврийн бүх гал тэргийг түр зогсоох аж. Цаашлаад хоёрдугаар сарын 3-аас эхлэн Казахстан ба БНХАУ хоорондын агаарын харилцааг түр хугацаагаар зогсоох юм байна. Мөн БНХАУ-ын иргэдэд виз олгох ажлыг түр хугацаагаар зогсоожээ. Үүнээс өмнө Киргиз улс хилээ хаасан юм.