Өчигдөр буюу нэгдүгээр сарын 19-ний өдөр таксины жолооч 23 настай эмэгтэйг цохиж унаган, хүчирхийлж дээрэмдсэн хэрэг гарчээ.
Баянзүрх дүүргийн товчоо орчмоос таксинд суусан 23 настай эмэгтэйг таксины жолооч цохиж унаган, хүчирхийлж улмаар хоёр ширхэг гар утас, бэлэн мөнгө зэргийг дээрэмдээд орхиж явсан байжээ.
Хэрэг гарах үед хохирогч эмэгтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба таксины улсын дугаар болон жолоочийн царайг санахгүй байгаа гэдгээ мэдүүлсэн байна. Тус хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэс хэргийг шалгаж байгаа аж.