Коронавирусээр өвчлөгчдийн тоо 198 хүрлээ гэж Хятадын Үхань хотын Эрүүл мэндийн газраас өнөөдөр мэдэгдлээ. Өнгөрсөн амралтын өдрүүдээр эл өвчний улмаас дахин нэг хүн нас барж 136 хүн өвчилсөн байна. Уг шинэ төрлийн уушгины хатгалгаа өнгөрсөн оны сүүлээр Үхань хотод анх бүртгэгдсэн юм. Одоогийн байдлаар уг вирусээр өвчилсөн тохиолдол Гуандун мужид, Бээжинд, Хонконгт мөн Японы Токио хотод бүртгэгдээд байна.