Францын Ерөнхийлөгч Эммануэл Макроныг театрт жүжиг үзэж байхад нь тэтгэврийн шинэчлэлийн эсрэг жагсагчид түүн рүү дайрах гэж оролджээ. Энэ тухай Le Figaro сонин мэдээлэв. Өчигдөр буюу баасан гарагт /2020.01.17/ Францын төрийн тэргүүн гэргийн хамтаар Парис хотын Буф-дю-Нор театрт жүжиг үзэх гэж ирсэн байна. Макроныг тэнд ирсэнийг мэдсэн жагсагчид театрын өмнө цугларан дотогш орох гэж дайрсан байна. Жагсагчдийг дайрч ойрох үеэр хамгаалалтын албаныхан ерөнхийлөгчийг аюулгүй газар нууж амжжээ. Удалгүй Францын Үндэсний цагдаагийн гварди ирж Ерөнхийлөгчийг эхнэрийнх нь цуг аюулгүй авч гарчээ. 12-р сарын 5-нд Франц улс даяар Засгийн газрын зарласан тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн хөдөлгөөн өрнөөд байгаа билээ. Уг шинэчлэлээр бол Францын нийгмийн тодорхой анги түүний дотор нийтийн тээврийн ажилчид тэтгэврийн зарим давуу эрхээ алдаж магадгүй байгаа аж. Тэтгэврийн шинэчлэлийн тухай хуулийн төслийг хоёрдугаар сард Францын парламентад өргөн барина.