Коронавирусээр үүсгэгдсэн өвчний улмаас нас барсан хоёр дахь тохиолдол Хятадын Ухань хотод гарчээ. Энэ талаар “Вести” агентлаг мэдээлэв. Ухань хотын эмнэлэгт 69 настай эрэгтэй дотор эрхтэн нь ихээр гэмтсэн байдалтай ирээд удалгүй нас баржээ. Эмч нар түүнийг шинэ төрлийн коронавирусээр өвчилсөн гэж таамаглаж байгаа гэж тус хотын эрүүл мэндийн асуудал эрхэлсэн хорооны мэдээллийг агентлаг уламжилжээ. Энэ нь уг төрлийн вирусийн улмаас нас барсан хоёр дахь хүн болжээ. Ухань хотод 41 хүн коронавирусээр үүсгэгдсэн өвчнөөр өвдсөн гэж оношлогдоод байгаа аж.