Авлигатай тэмцэх газар “Нийгэм улс төрийн боловсрол” ТББ-тай хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авлигын талаарх ойлголт, хандлагыг тодорхойлох судалгаа”-г зохион байгууллаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авлигын талаарх ойлголт, авлигын асуудалд хандах хандлага, авлигатай холбоотойгоор гарч буй эрсдэлүүдийг тодорхойлж, цаашид авлигыг бууруулах, авлигатай тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэхэд ашиглах санал, зөвлөмж дэвшүүлэх нь уг судалгааны гол зорилго байв.
Судалгааны дүнгээс харахад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд авлига хамгийн түгээмэл тохиолддог салбар нь нэгдүгээрт, эрүүл мэндийн салбар, хоёрдугаарт, боловсролын салбар, гуравдугаарт, нийгмийн халамж, үйлчилгээний салбар (тендер, худалдан авалт), дөрөвдүгээрт, цагдаа, шүүх гэж дүгнэгджээ