“Toyota” компани 2018-2019 онд үйлдвэрлэсэн Toyota 4Runner, Camry, Highlander, Land Cruiser, Sequoia, Sienna, Tacoma, Avalon и Corolla, мөн Lexus LS 500, LC 500, RC, GS, IS, ES, LX, GX, RX болон NX загварын 700 мянган орчим автомашиныг эргүүлэн татахаар болжээ. Ингэх болсон шалгаан нь эдгээр машинуудын шатахуун шахуурга гэмтэлтэй аж. Шатахуун шахуургын гэмтэл нь автомашины хөдөлгүүрийг эвдрэлд хүргэж байна гэж “Toyota” компани мэдэгдсэн байна. “Хэрэв тээврийн хэрэгсэл өндөр хурдтай явж байх үед хөдөлгүүр гэнэт зогсох тохиолдолд осол болох эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй” гэж мэдэгдэлд дурджээ. Эдгээр машинууд бүгд АНУ-ыг зах зээлд зарагдсан юм байна.