Их Британийн ханхүү Харригийн гэргийн Меган Марклын эцэг охиныхоо эсрэг шүүхэд мэдүүлэг өгөхөөр шийджээ. Энэ тухай The Daily Telegraph сонин мэдээлэв. Суссексийн гүнгийн ахайтан эцэгтээ бичсэн захидлыг “The Mail on Sunday” сэтгүүл хэвлэсэнтэй холбоотой шүүх хурал дээр тэрбээр мэдүүлэг өгөх юм байна. “The Mail on Sunday” сэтгүүл Томас Марклын мэдүүлгийг үндэслэн өөрийгөө өмгөөлөх баталгаа гаргах боломжтой болох аж. 2019 оны 10-р сард Меган Маркл тус сэтгүүлийг өөрийн эцэг Томас Марклд бичсэн захидлыг нийтэлж хувийн мэдээллийг зүй бусаар ашигласан гэж буруутган шүүхэд өгсөн юм. Тэрхүү захидалдаа Суссексийн гүнгийн ахайтан дуулиан дэгдээсэн мэдэгдлээр мөнгө олохын тулд худлаа ярьдгаа болихыг эцгээсээ хүссэн байжээ.