Энэ сарын 8-ны өдөр Украины иргэний агаарын тээврийн онгоц Ираны нийслэл Тегеран хотоос хөөрсөн даруйдаа сүйрсэн билээ. Ослын шалтгааныг эхэндээ техникийн гэмтэл хэмээн тайлбарлаж байсан ч Ираны агаарын зэвсэгт хүчний албан хаагчид алдаа гаргаж пуужингаар буудаж хөнөөсөн нь тогтоогдсон юм. Тэгвэл өчигдөр Ираны эх баригчид уг хэрэгт холбоотой хэд хэдэн хүнийг баривчилсан байна энэ тухай Ираны Дээд шүүхийн албан ёсны төлөөлөгч Мягмар гарагт /2020.01.14/ мэдэгдэв. Тэрбээр "Энэ хэрэгт холбоотой хүмүүсийг баривчилсан. Мөрдөн байцаалт эхний шатандаа явж байна. Онгоцны сүйрэлд буруутай этгээдүүдийн асуудлыг онцгойлон авч үзэх болно" гэж хэлсэн байна. Дээрх осолд 176 хүн амиа алдсан юм.