Өнөөдөр Японы Хонсю арлын зүүн хэсэгт 5.0 балын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн тухай тус улсын Үндэсний цаг уурын агентлаг мэдээлэв. Газар хөдлөлтийн голомт Ибараки мужид газрын гадаргаас 50ъм-ийн гүнд болсон аж. Ойролцоох Точиги, Чиба, Фукушима мужид чичирхийлэл мэдрэгдсэн байна. Одоогоор ноцтой хохирол болон хүн гэмтэж бэртсэн тухай мэдээлэл ирээгүй байна.