АНУ-ын Төрийн нарийн бичиг Майкл Помпео тус улсын холбоотнууд ба түншүүддээ тав дахь үеийн (5G) үүрэн технологийг бүтээхдээ Huawei компанийг оролцуулахгүй байхыг уриалжээ. Тэрбээр эл мэдэгдлээ Даваа гарагийн орой Калифорни мужид IT компаниудын ажилчидтай уулзах үеэрээ хийжээ. "Бид холбоотнууд болон түншүүддээ 5G сүлжээндээ Huawei-г оролцуулахгүй байхыг уриалж байна. Бид Хятадтай хамтарч ажиллаж болно, <...> гэхдээ үндэсний аюулгүй байлтай холбоотой маш ноцтой асуудлын хувьд бид өөрсдийнхөө өмнө үнэнч байх ёстой " гэж Төрийн нарийн бичиг хэлжээ. Мөн тэрбээр Хятадын компаниудад хакердуулахаас айж, эдгээр компаниуд санааг хулгайлах вий гэсэн болгоомжлол Америкийн бизнес эрхлэгчдийг орлогыг алдагдуулж байна. Гэхдээ гол асуудал бол зөвхөн тодорхой компаниудын айдаст байгаа юм биш, харин эдийн засгийн инновацын салбарыг доройтуулж байна” хэмээн онцолсон байна.