Москвад болсон Ливийн иргэний дайны хоёр талын гал зогсох тухай хэлэлцээ ямар нэгэн үр дүнд хүрсэнгүй гэж Ливийн LANA агентлаг эх сурвалжийг дурдан мэдээлэв. "Ливийн парламентын тэргүүлэгч Акила Салех, Ливийн Үндэсний армийн командлагч Халиф Хафтар нар тус улсын Үндэсний эв нэгдлийн засгийн газрын тэргүүн Файез Сарражтай гал зогсоох эсвэл нийслэл Триполи хотын эзлэгдсэн хэсгээс цэргээ гаргах тухай гэрээнд гарын үсэг зурсангүй” гэж эх сурвалж мэдээлжээ. Хэлэлцээр зургаан цаг үргэлжилсэн бөгөөд сөргөлдөгч талуудаас гадна Орос ба ба Туркийн Гадаад хэрэг Батлан хамгаалах яамдын сайд нар оролцсон байна. 1-р сарын 8-нд Турк ба ОХУ-ын тэрийн тэргүүн нар уулзахдаа Ливийн сөргөлдөгч талуудыг гал зогсоож, хэлэлцээний ширээний ард суухыг уриалан, тус тусын нөлөөллийн талыг ятгасны дараа энэхүү чухал уулзалт болсон юм. Уулзалт эхлэнгүүт Хафтарын тал уг хэлэлцээрт Туркийн талыг байлцахыг эсэргүүцсэн бол Үндэсний эв нэгдлийн засгийн газрын тэргүүн Файез Сарраж маршал Хафтартай уулзахаас татгалзсан байна. Эцэст нь сөргөлдөгч талууд эсрэг тал тохиролцоог зөрчсөн даруйд хариу өгнө гэсэн мэдэгдэл хийснээр уулзалт өндөрлөжээ.