Өнөөдөр буюу Даваа гарагт /2020.01.13/ Москвад Генерал Халиф Хафтарын удирдсан Ливийн үндэсний арми (LNA) болон Фаиз Саражийн Үндэсний эв нэгдлийн засгийн газар (PNS) гал зогсоох хэлэлцээрт гарын үсэг зурах аж. Энэ тухай Энэ тухай Ливийн Төрийн дээд зөвлөлийн дарга Халед аль-Мишри өчигдөр Libya Al Ahrar сувагт мэдэгджээ. "Маргааш баталгаажих энэхүү гэрээ бидэнд цэргийн дэглэмийг тохох гэсэн бүх оролдлогыг таслан зогсоож, улс төрийн арга замыг нээх юм" гэж тэрбээр онцолсон байна. Ням гарагт шилжих шөнө ОХУ, Туркийн төрийн тэргүүн Владимир Путин, Тайип Эрдоган нарын 1-р сарын 8-нд санал болгосон санаачилгын хүрээнд талуудын хооронд гал зогсоох дэглэм хэрэгжиж эхэлжээ.