Венесуэл, Гамби, Йемен, Лесото, Ливан, Тонга, Төв Африкийн Бүгд Найрамдах улс хоёр жил НҮБ-ын төсөвт татвараа төлөөгүйн улмаас санал өгөх эрхээ хасуулжээ. Энэ тухай Ням гарагт /2020.01.12/ тус Олон улсын байгууллагын цахим хуудсанд бичжээ. “Одоогийн байдлаар Венесуэл, Гамби, Йемен, Лесото, Ливан, Тонга, Төв Африкийн Бүгд Найрамдах улс зэрэг долоон гишүүн орон Ерөнхий Ассемблейн 74-р чуулганд саналаа өгч чадахгүй” гэж мэдэгдэлд дурдсан байна. Энэхүү шийдвэрийг НҮБ-ын дүрмийн 19 дүгээр зүйлд заасны дагуу гаргажээ. Гэхдээ Ерөнхий Ассемблей НҮБ-ын гишүүн орныг "өөрсдөөс нь үл хамаарах шалтгаанаар төлбөр нь хойшлогдсон гэдгийг хүлээн зөвшөөрвөл" тухайн оронд саналаа өгөхийг зөвшөөрч болох юм байна.