Өчигдөр буюу Ням гарагт/2020.01.12/ АНУ-ын цэрэг байрладаг Иракийн “Аль-Балад” цэргийн бааз руу найман ширхэг пуужин харвасан тухай Иракийн Батлах хамгаалах яамнаас мэдээлжээ. Одоогоор цохилтыг ямар байгууллага хийсэн нь нь тодорхойгүй байна. Өнгөрсөн Лхагва гарагт /2020.01.08/ Иран Ирак дахь Америкийн цэргийн хоёр байгууламжид пуужингийн цохилт өгсөн юм. Үүнийгээ Тегеран Ираны хувьсгалт гвардийн командлагч, генерал Сулеймани АНУ-ын агаарын цохилтын улмаас амиа алдсаны хариу хэмээн тайлбарласан билээ. Гэхдээ Ираны тал уг цохилтынхоо дараа дайсагнасан байр сууринаас ухраад байгаа аж. Харин Ираныг баримтлагч Ирак дахь босогчид хариу барина гэдгээ мэдэгдээд байжээ. Өчигдрийн цохилтод Иракийн цэргийн дөрвөн албан хаагч шархадсан байна.