Банкуудын тэтгэврийн зээлийн өрийн үлдэгдэл өнгөрсөн оны эцсийн байдлаар 757.9 тэрбум төгрөгт хүрчээ. Ийм хэмжээний мөнгийг 228.7 мянган өндөр настанд зээлээд байгаа аж. Энэ нь 2018 оны эцэстэй харьцуулахад 167.5 тэрбум төгрөг буюу 18.1 хувиар буурсан үзүүлэлт гэнэ. Нэг хүнд ногдох тэтгэврийн зээлийн хэмжээ дунджаар 3.3 сая төгрөгт хүрсэн байна.
Тэтгэвэр барьцаалсан зээлдэгчдийн 20.1 хувь нь гурав, 55.1 нь 3-6, 15.4 нь 6-10, 9.4 нь 10 саяас дээш төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа аж. Банкуудын өнгөрсөн сард олгосон тэтгэврийн зээлийн үлдэгдэл өмнөх саруудын дундажтай ижил хэмжээний буюу 55 тэрбум төгрөгт хүрсэн гэнэ.