Их Британийн хунтайж Харри болон түүний эхнэр Меган Маркл нар хатан хааны гэр бүлийн гишүүний үүргээс татгалзах шийдвэр гаргаснаа “Instagram” хуудсаараа дамжуулан мэдэгджээ. “Олон сарын турш ярилцаж, зөвлөлдсөний эцэст бид энэ жил амьдралдаа өөрчлөлт хийхээр шийдлээ. Бид хатан хааны гэр бүлийн ахлах гишүүдийн үүргийг гүйцэтгэхээс татгалзаж, санхүүгийн хувьд бие даан ажиллахаар төлөвлөж байна. Гэхдээ бид эрхэмсэг хатан хааныг хүндэлж, дэмжсэн хэвээр байх болно” гэж Сассексийн гүн болон гүнгийн авхай Бүкингемийн ордноос гаргасан мэдэгдэлээ дурджээ. Тэд ихэнхдээ Умард Америкт амьдрах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Хатан хааны гэр бүлийн гишүүн байснаар ордны дэг ёсыг сахиж, албан ёсны олон арга хэмжээнд оролцох үүрэгтэй байдаг. Тэгвэл өнгөрсөн Зул сарын баяраар Харри, Меган нар хатан хааны арга хэмжээнд оролцоогүй байна. Тэд энэ баярыг Канадад өнгөрүүлжээ. Ханхүү Харри нь Их Британийн хаан ширээг залгамжлагчдын зургаадугаарт бичигдэж байгаа аж.