Өмнөд Солонгосын Кёнсан мужийн хурдны зам дээр 40 гаруй автомашин мөргөлдсөн осол гарчээ. Сүүлийн хоёр өдөр тус бүс нутагт усархаг бороо орж шөнөдөө агаарын хэм хасах болж хүйтэрснээс автомашины зам “хар мөс” болон хувирчээ. Жолооч нар зам мөстсөнийг анзаараагүй тул тээврийн хэрэгслүүд шарваж хоорондоо мөргөлдсөн байна. Нийт 41 машин осолдсон бөгөөд тус хурдны зам маш урт бөглөрөө үүсжээ. Хохирогчдын тоог гаргаж байна.