Генерал Кассем Сулейманитай салах ёслолын үеэр гарсан шахцалдаанд дор хаяж 56 хүн нас барсан тухай BBC агентлаг мэдээлэв. Генерал Сулейман нь энэ сарын 3-ны өдөр Багдадын онгоцны буудлын орчим өгсөн АНУ-ын пуужингийн цохилтод амь үрэгдсэн юм. Салах ёс Сулейманийн төрсөн Керман хотод болсон бөгөөд генералыг сүүлчийн замд нь үдэхээр хэдэн арван мянган хүн гудамжинд гарчээ. 35 эрэгтэй, 21 эмэгтэй нас барж, 213 хүн гэмтэж бэртсэн байна.