АНУ-ын Висконсин мужийн Милуози хотод нэгэн жолооч машин руу нь цасан бөмбөлөг шийдсэн хүүхдүүд руу гал нээжээ. Түүний бууны суманд 12,13 насны эрэгтэй эмэгтэй хоёр хүүхэд өртжээ. Хохирогч хоёр хүүхэд бусад хүүхдүүдтэй өнгөрч буй машинууд руу цасан бөмбөг шидэж байсныг цагдаа нар тогтоожээ. “Нэг цасан бөмбөг цагаан өнгийн Toyota машиныг онотол, жолооч нь олон хүүхдүүд руу гал нээж хоёр хүүхдийг шархдуулсан” гэж хотын цагдаагийн газрын мэдэгдэлд бичсэн байна. Цас их орсон үед цасан бөмбөг шидэлцсэнээс болж хэрүүл маргаан зодоон зохион хаа сайгүй их гардаг аж.