Ойн түймэрт автаж, байгалийн гамшиг нүүрлээд байгаа Австралид олон улс орон, байгууллага, хувь хүмүүс хандив өргөн, тусламжийн гараа сунгаад байна. Тухайлбал Холливудын од Австрали гаралтай жүжигчин Николь Кидман болон түүний нөхөр дуучин Кит Урбан нар гэхэд л хагас тэрбум долларын хандив өргөсөн байна. Олон тусламж хандивын дундаас нэгэн бүсгүйн хачирхалтай хандивын аян олны анхаарлыг татжээ. Лос-Анжелес хотын загвар өмсөгч 20 настай Кейлен Уорд Австралийн гал түймэртэй тэмцэхэд зориулж 700 мянган ам.доллар цуглуулснаа зарлажээ. Олон нийтийн сүлжээнд The Naked Philanthropist хэмээх нэрээр алдаршсан бүсгүй 1-р сарын 4-ний өдөр Твиттер хуудсандаа 10 болон түүнээс дээш хэмжээний долларыг Австралийн ойн түймрийн хохирогчдод туслах санд хандивласан хүн бүрд нүцгэн зургаа илгээнэ гэж бичжээ. Хэрэв 100 доллар хандивлавал бүр дүрс бичлэг илгээнэ гэсэн байна. Түүний эл мессеж хэдхэн цагийн дотор 75 удаа share хийгдсэн байна. Загвар өмсөгч бүсгүйн өөрийнх нь хэлснээр нэг өдрийн дотор гэхэд л 100 мянган долларын хандив цугларсан аж.