АНУ-ын Зэвсэгт хүчний нэгдсэн штабын командлагч , генерал Марк Милли даваа гарагт сэтгүүлчдэд хэлэхдээ, АНУ-ын цэргүүдийг Иракаас гаргах тухай захидал ноорог байсан бөгөөд түүнийг эндүүрч нийтэлсэн гэжээ. Өмнө нь хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, тэдгээрийн дотор Ройтерс агентлагын мэдээлж байснаар бол Нэгдсэн улс тэргүүтэй бүлэг орны хамтарсан “Мятаршгүй шийдэмгүй байдал” цэргийн ажиллагааны төв штабаас Иракийн батлан хамгаалахад явуулсан захидалд АНУ тус улсаас цэргээ гарах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байжээ. “Тэр захидал ноорог байсан. Гарын үсэг зураагүй тэрхүү захидлыг нийтэд мэдээлж болохгүй байсан юм. Алдаа гарсан" гэж генералын хэлснийг CNN-ийн уламжиллаа. Нэгдсэн штабын командлагчийн тэмдэглэснээр уг захидлыг “үг утгын хувьд тааруухан боловсруулж найруулсан” аж. АНУ цэргээ гаргах талаар “Ийм зүйл болоогүй” гэж генерал Милли хэлсэн байна. Захидал хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгдсэний дараа Пентагоны тэргүүн Марк Эспер уг захидалд агуулагдсан мэдээллийг үгүйсгэж, АНУ Иракаас цэргээ гаргах шийдвэр гаргаагүй гэж мэдэгджээ. 1-р сарын 3-нд шилжих шөнө Багдадын нисэх онгоцны буудлын орчимд АНУ-ын хийсэн цохилтод Ираны тусгай хүчин “Ал-Кудсын” командлагч Кассем Сулейманийг алагдсаны дараа Ойрх Дорнод дахь байдал огцом хурцадсан юм. 12-р сарын 29-ний өдрөөс хойш Ирак дахь шиит бүлэглэлүүдэд өгч байгаа АНУ-ын цохилтуудыг Иракийн эрх баригчид эрс шүүмжлэн Вашингтоны тэргүүлсэн эвслийн үйл ажиллагааны эрх зүйн асуудлыг хэлэлцэхэд хүргэсэн аж. Өнгөрсөн Ням гарагт /2020.01.05/ Иракийн парламент гадаадын бүх цэргийг тус улсаас бүрэн гаргахыг шаардсан тогтоол баталсан билээ. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп эл шаардлагыг хүлээж авахгүйгээ мэдэгдэн, Иракийн эсрэг "урьд өмнө хэзээ ч байгаагүй хориг арга хэмжээ авах болно" гэж сүрдүүлсэн байна.