Өнгөрсөн оны 10-р сараас эхэлсэн ойн түймэр Австралийн зүүн болон зүүн-өмнөд эргийг бүхэлд нь галдан шатаагаад байна. Манай гарагийн ногоон тив гэгддэг энэ улсын 6 сая га ой , хоёр мянга гаруй амины орон сууц, гурван мянга орчим аж ахуй, захиргааны барилга сүйджээ. Одоогийн байдлаар 24 хүн амь үрэгдсэн гэх албан ёсны тоо гарсан байна. Хэдэн арван хүн сураггүй болжээ. Үүнээс гадна 500 сая ан амьтан, нэн ховорд тооцогддог ургамлууд устжээ. Гамшгийн зарим бүсэд түймрийн утаа нэн өтгөн байгаа тул галыг нислэг тэргээр унтраах боломжгүй болоод байгаа аж. Хэд хэдэн хотын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн байна. Тус эрэг дагуух ихэнх наран шарлагын газрууд хаагджээ. НАСА-ийн хиймэл дагуулаас авсан мэдээллийн дагуу гаргасан Австрали дахь түймрийн 3D зураглалаар тус тив нэлэнхийдээ улаан болсон аж.