Ням гарагийн орой /2020.01.05/ Нью-Дели хотын Жавахарлалын нэрэмжит их сургуулийн дэргэд мод, чулуугаар зэвсэглэсэн нүүрэндээ багтай хүмүүс оюутан, багш нар руу халдсаны улмаас 30 орчим оюутан, 12 багш шархаджээ. Үүнтэй холбогдуулан Энэтхэгийн олон хотуудад оюутнуудын эсэргүүцлийн жагсаал өрнөөд байгаа аж. Мумбай, Алигарх, Пуне, Калькут, Хайдарабад хотуудад оюутнууд жагсаал зохион байгуулж, халдлага үйлдсэн хүмүүсийг нэн даруй шийтгэхийг шаарджээ. Нью Дели хотод хэдэн зуун хүн хууль сахиулагчдыг идэвхгүй байдал гарган, хадлага үйлдэгчдийг өөгшүүллээ хэмээн буруутган хотын цагдаагийн төв байрны өмнө цугларсан байна. Дээрх халдлага оюутнууд болон их сургуулийн захиргааны хооронд оюутны дотуур байрны төлбөр огцом нэмэгдсэнээс болж хоёр сар орчим үргэлжилж буй зөрчил тэмцлийн үеэр болсон аж. Сургуулийн захиргааны уг шийдвэрийн улмаас оюутнуудын сарын зардал гурав дахин нэмэгдэж, амьдралыг төвшин доогуур гэр бүлээс гаралтай олон оюутнууд үргэлжлүүлэн суралцах боломжгүй болоод байгаа аж.