Туркийн парламент Ливи руу цэргийн хүч илгээх тухай хуулийн төслийг баталлаа. Энэ тухай Туркийн төрийн Andolu агентлаг мэдээлэв. Цэрэг илгээх мандатыг нэг жилийн хугацаатай олгожээ. Хуулийн төслийг арванхоёрдугаар сард Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган парламентад илгээсэн юм. Ингэхдээ тэрбээр Турк улс олон улсын хамтын нийгэмлэгээр хүлээн зөвшөөрөгдсөн Фейез Сарражаар ахлуулсан Шилжилтийн үндэсний зөвлөлд (ШҮЗ) шаардлагатай бүхий л дэмжлэг үзүүлэхээр зорьж байна гэж байр сууриа тайлбарласан ШҮЗ-ийг Туркээс гадна Итали, Катар улс дэмждэг бол АНЭУ, Египт, Франц, Саудын Араб Халиф Хафторын Ливийн үндэсний армийг дэмждэг. Өнгөрсөн 12-р сард ШҮЗ Турк улсаас Халиф Хафтарын эсрэг Триполи хотыг хамгаалахад цэргийн тусламж үзүүлэхийн гуйжээ.