АНУ-ын төрийн нарийн бичиг асан, тэргүүн хатагтай асан Хиллари Клинтон Британийн Квинсийн Их Сургуулийн захирал болжээ. Энэ тухай тус сургуулийн сайтад нийтэлсэн байна. “Клитон 2020 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлээд таван жилийн хугацаанд тус сургуулийн захирлаар ажиллана” гэж мэдэгдэлд бичжээ. Эл албан тушаалд анх удаагаа эмэгтэй хүн томилогдож байгааг дурдсан байна.