Индонезын нийслэл Жакарт хот болон хотын ойролцоох бүс нутгуудад улмаас үерийн гамшиг нүүрлэсний улмаас нас барсан хүний тоо 26 хүрчээ. Хохирогчид биеийн дулаан алдагдсан, живсэн, цахилгаанд цахиулсны улмаас амиа алджээ.Тус улсын Байгалийн гамшгийн уршгийг арилгах хорооны тэргүүн Дони Монардогийн мэдэгдсэнээр үеэрт нэрвэгдсэн бүсээс одоогоор 31 мянган оршин суугчийг нүүлгэн шилжүүлээд байгаа аж. Үерийн гамшгийн улмаас нийслэл хотын нийтийн тээврийн үйлчилгээ тасалдсан байна. 2013 оноос хойш Жакартад үерийн улмаас хамгийн олон хүн амиа алдсан тохиолдол энэ болсон бөгөөд 2013 онд 47, 2007 онд 50 хүн амиа алдсан байна.