АНУ-ын жүжигчин Том Хэнкс Грекийн иргэн болжээ. Энэ тухай Афины хэвлэлүүд мэдээлж байна. Холливудын од Грекийн түүх соёлын бишрэгчдийн нэг бөгөөд түүний эхнэр жүжигчин Рита Уилсон грек гаралтай аж. Нэр хүндтэй иргэншлийн тухай зарлигт Грек улсын Ерөнхийлөгч Прокопис Павлопулос гарын үсэг зурсан байна. Үүнээс гадна Антипарос арал дээр жүжигчний эдлэн байдаг агаад тэрбээр гэр бүлийнхэнтэйгээ тэнд багагүй цагийг өнгөрөөдөг аж.