Нидерландын эрх баригчдын тус улсыг Голланд хэмээн нэрлэхийг болиулах тухай шийдвэр 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхэлсэн тухай NOS радиостанц мэдээлжээ. Тус улсын орон нутгийн удирдлагууд, их дээд сургуулиуд, хувийн компаниуд, хэвлэл мэдээллийн байгууллагууд "Нидерланд" гэдэг нэрийг ашиглах ёстой болов. Нидерландын Засгийн газарын үзэж буйгаар Голланд нэрээс салснаар тус улс илүү нээлттэй, орчин үеийн дүр төрхтэй болох аж. Үүнээс гадна тус шийдвэр жуулчдын урсгалыг өөрчлөг аж. Учир нь жуулчдын дийлэнх нь Голландын түүхэн хот болох Амстердам, Харлем болон Гааг хотод аялдаг бөгөөд эдгээр хот жуулчид олноороо ирж буй ачааллыг дийлэхгүй байгаа ажээ. Улс орны нэрийг шинэчлэхэд тус улсын төсвөөс 200 мянган евро зарцуулна.