Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун 2013 оноос хойш анх удаа ард түмэндээ хандаж шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлж үг хэлсэнгүй гэж "Yonhap" агентлаг мэдээлэв. БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга жил бүр шинэ оны эхний өдөр тухайн жилийн баримтлах улс төрийн чиглэлүүдийг тодорхойлсон үг хэлдэг байсан бөгөөд түүний нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжилдаг байсан аж. Гэтэл энэ жил шинэ жилийн мэндчилгээний оронд Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны хуралд Ким Жон Уны хэлсэн үгийг дэлгэрэнгүй нийтэлсэн байна. Тус хуралд Умард Солонгосын удирдагчийн хэлсэн үг долоон цаг үргэлжилсэн бөгөөд хэд хэдэн том мэдэгдэл хийсэн аж. Тухайлбал, хэрэв АНУ-ын эрх баригчид Пхеньяны талаар баримталж буй дайсагнасан бодлогоо зогсоохгүй бол БНАСАУ стратегийн зэвсэглэлээ үргэлжлүүлэх болно гэдгээ Ким Жон Ун мэдэгдсэн юм. Мөн тэрбээр БНАСАУ удахгүй стратегийн шинэ зэвсэг танилцуулна гэж хэлжээ. Үүнээс гадна, АНУ Солонгосын хойгт цэргийн сургуулиа үргэлжлүүлж байгаатай холбоотойгоор цөмийн туршилтыг сайн дураар хойшлуулах амлалтаа дахин биелүүлэхгүй гэж Умард Солонгосын удирдагч онцлон тэмдэглэжээ.