Ав
стралийн Маллакота хотын далайн эргийн наран шарлагын газарт 4,000 орчим хүн гарах гарцгүй гал түймэрт хашигдаад байгааг тухай BBC агентлаг мэдээлэв. Өнөөдөр /2019.12.31/ өглөө Австралийн Виктория мужийн эрэг дагуух Маллакот хот ойн түймэрт өртжээ. Өмнөхөн нь тус хотын захиргаа нүүлгэн шилжүүлэхэд аль хэдийнээ оройтсон байсан тул хүмүүсийг галаас хорогдох газар олж нуугдахыг уриалсан байна. Гэрчүүдийн ярьж буйгаар Маллакут хотын тэнгэр улаан-хар өнгөтэй болж галын дөлийн хүнгэнэх чимээ холоос сонсогдож байгаа аж. Тус мужийн онцгой байдлын албаны дарга Эндрью Крипсихашигдйн мэгдсэнээр “”Хотын хүмүүс галаас зугтан далайн эрэг рүү очиж жижиг завь дээр суун амь гарчээ. Одоогоор тэнд 4000 орчим хүн хашигдаад байгаа” аж. Цельсийн 40 хэм давсан халуун, хүчтэй салхи хавсарснаас Викториа мужийн нутаг дэвсгэрт сүүлийн 24 цагийн дотор 200 гаруй түймрийн голомт нэмэгдсэн байна. Мөн хотоос гарах гол замуудыг түймрийн гал хаасан байна. Аврагчид орон байр, эд хөрөнгийг биш, хүмүүсийг аврах нь гол зорилго болоод байгаа ажээ.