Токио хотод гэрийн хорионд байсан Renault - Nissan - Mitsubishi Франц-Японы автомашины холбооны тэргүүн асан Карлос Госн нар тус улсыг зөвшөөрөлгүй орхижээ. Энэ тухай Kyodo агентлаг өнөөдөр /2019.12.31/ мэдээлэв. "Гонын гэрийн хорионы дэглэм өөрчлөгдсөн гэх мэдээлэл бидэнд байхгүй. Тэгэхээр тэрбээр зөвшөөрөлгүй гарсан бололтой" гэж эх сурвалж ярьжээ. Үүнээс өмнө Карлос Гоны япон өмгөөлөгч түүнийг тус улсыг орхин гарсан талаар юу ч мэдэхгүй гэдгээ NHK сувгаар мэдэгджээ. Даваа гарагт /2019.12.30/ Францын "Les Echos" сонин Гоныг хувийн онгоцоор Ливаны нийслэлд ирсэн тухай мэдээлсэн байна. Тус сонинд бичсэнээр Гон гэрийн хориог зөрчсөн эсвэл хуулийн байгууллагатай тохиролцсон нь ойлгомжгүй байгаа аж. 65 настай Карлос Гоныг шүүх хурал 2020 оны хавар эхлэх ёстой.