Энэтхэгийн Уттар Прадеш мужийн засаг захиргаа тус улсын иргэний харьяаллын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг эсэргүүцсэн хөдөлгөөн дахин дэгдэхээс болгоомжлон цахим сүлжээг хаажээ. NDTV сувгийн мэдээлж буйгаар баасан гарагийн залбирлын дараа эсэргүүцлийн жагсаал дахин эхэлж магадгүй байгаа аж. Энэхүү мэдээллийн дагуу Бижнор, Буландшахр, Музаффарнагар, Фирозабад, Самбхал, Алигарх, Газиабад зэрэг дүүргүүдэд, мөн алдарт Таж Махалын ордон болон бусад жуулчдын сонирхлыг татдаг дурсгалт газрууд байдаг Агра дүүрэгт интернет холболт тасарсан байна. "Мужийн найман дүүрэгт Интернетийн үйлчилгээг 24 цагийн турш зогсоохын зэрэгцээ бид мөн нийгмийн сүлжээн дэх контентуудыг хянаж байна" гэж тус мужийн засаг захиргааны албан ёсны төлөөлөгчийн хэлснийг ANI агентлагт иш татан мэдээлэв.