2003 онд япон гэр бүлийг хөнөөсөн хэрэгт холбогдсон Хятадын иргэнийг өнөөдөр /2019.12.26/ Японд цаазаар авчээ. Энэ тухай Хууль зүйн сайд Масако Мори хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв. “Бүхэл бүтэн гэр бүлийн, тэр дундаа 8, 11 настай хүүхдүүдийн амь насыг шунахай сэдэлтээр харгис хэрцгий хөнөөсөн хэрэг үйлдэгдсэн. Хэргийг нарийн судалж олон талаас нь авч үзсэний эцэст гэмт этгээдийг цаазаар авах ялыг гүйцэтгэх тушаалыг гаргалаа "гэж тухайн сайдын хэлэхийг NHK суваг дамжуулжээ. Хятадын иргэн Вэй Вэй гэгч 2003 онд хоёр хятад оюутны хамт Фукуока хотод нэг гэр бүлийн дөрвөн гишүүнийг алж дээрэмдсэн аж. Вэй Вэй өөрөө Японы цагдаа нар баригдсан бол хамсаатнууд нь Хятад руу зугтаж амжсан ч тэндээ баривчлагджээ. Вей Вейд цаазаар авах ялыг шүүх 2011 онд гаргасан байна. Японд цаазаар авах ялыг тэр даруй биш, харин шүүхийн шийдвэр гарснаас хойш хэдэн жилийн дараа гүйцэтгэдэг аж. Олон улсын хүний эрхийн байгууллагууд ингэх нь хүнлэг бус гэж үзэн Япон улсыг энэ шийтгэлээ цуцлахыг байнга уриалдаг аж. Хуулийн дээд хэмжээ авсан хүн цаазлуулахаа олон жилийн турш хүлээдэг бөгөөд ялыг гүйцэтгэх өглөө нь мэддэг юм байна. Цаазын ялыг Японд дүүжлэх замаар гүйцэтгэдэг аж.