Норвегийн гүнж Марта Луизын хуучин нөхөр зохиолч зураач Ари Бен 47 насандаа хорлосон тухай NRK телевиз Бенын гэр бүлийг эх сурвалжаараа дурдан мэдээлэв.“Бидний хамгийн дотнын хүн Ари Бен өнөөдөр амиа хорлон энэ хорвоог орхисныг гүн эмгэнэлтэйгээр дуулгаж байна” гэж талийгчийн гэр бүлийнхны мэдэгдлийг албан ёсны төлөөлөгч Гейр Хоконсуд уламжилжээ. Үүнтэй холбогдуулан Норвегийн хаан, хатан нар өөрсдийн эмгэнэлийг илэрхийлжээ. Гүнж Марта Луиза, Ари Бен, нар 2002 онд гэрлэж гурван охины ээж аав болсон ч 14 жилийн дараа салсан ажээ. Бен хэд хэдэн роман, жүжгийн зохиол, богино өгүүллэгийн цуглуулгын зохиолч гэдгээрээ алдартай юм.