АНУ-ын Виржиниа мужийн гүүрэн дээр 69 машин мөргөлдсөн томоохон осол гарсан байна. Ослын улмаас 50 хүн гэмтэж бэртжээ. Гэмтэж бэртсэн хүмүүсийг орон нутгийн эмнэлэгт хүргэсэн бөгөөд одоогоор 25 хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байна.
Ослын шалтгааныг өтгөн манангаас шалтгаалан харагдах орчин хязгаарлагдмал, зам мөстсөн байснаас үүдэлтэй гэж Виржиниа мужийн цагдаагийн байгууллагаас мэдээллээ.