Лхагва гарагт Барселон хотын “Камп Ноу” цэнгэлдэхэд хөлбөмбөгийн “Барселон” болон “Реал” багуудын тоглолтын үеэр Каталонийн тусгаар тогтнолыг дэмжигчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн болж 46 хүн шархаджээ. Энэ тухай El periodico сонин мэдээлэв. Тус сонинд бичсэнээр бол цагдаагийнхан 9 хүнийг саатуулжээ.