ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Холбооны Мөрдөх Товчооны (ХМТ) хуучин ажилтнуудыг Оросоос гарах эрхийг нь таван жил хүртэлх хугацаагаар түр хугацаагаар хязгаарлах тухай хуульд гарын үсэг зуржээ. Энэ тухай ТASS агентлаг мэдээлэв. Түр хугацааны эл хязгаарлалтыг тухайн ажилтан цэргийн албанаас халагдсан өдрөөс эхэлж тогтоох аж. Холбогдох шийдвэрийг ХМТ гаргах юм байна. Холбооны Зөвлөлийн Үндсэн хуулийн эрхзүйн хорооны нэгдүгээр орлогч дарга Людмила Бокова одоогийн хууль тогтоомжид ОХУ-ын иргэн ХМТ-д алба хааж байгаа тохиолдолд тус улсын нутаг дэвсгэрээс гарах эрхийг түр хугацаагаар хязгаарлахаар тогтоолоо гэж мэдэгдсэн байна. Мөн цэргийн албан хаагчийн гэрээ дуусахаас өмнө ОХУ-аас гарахыг хязгаарлах боломжтой авч үзэж байгаа аж